Андерсений "Шидэт хэт" Андерсен, Ах дүү Грима
Андерсений "Шидэт хэт" Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав. Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү. Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй. Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм. Цэрэг бүр давраад шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ. Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол? Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу. Posted by Наранбаяр at 4:31 PM Labels: Үлгэр домгийн шинжилгээ 13 comments: Erkardo said... ёстой сонин юм даа. 5:10 PM Bayasum said... Ертөнцөд байдаг үзэгдлүүдийг дүрсэлсийм байлгүй.. тэгээд хүү чинь сонголтоо хийгээд цэргийн үйлдэлд гайхан асуусан байна 5:53 PM Г.Ганбат said... Нийгэмд байдаг муу зүйлсийг цэргээр жишээлсэн юм болов уу. 6:50 PM Anonymous said... surgamjaas gadna ulgeriin gol zorilgo erdoo l shidet ertontsoor ayalah yum bish uu. huuhed baihad ulgert gardag alaan talaan erdoo busdaas ontsgoiron setgeld buuj baisangui, harin tom hunii setgehuigeer odoo ergeed unshihad sonin sanagdaj magadgui. Yagaad gevel ulgert jiriin amidrald baidaggui sonin hachin itgemeergui yavdluud gardag bolohoor. Andersen ene ulgeree Scandinaviin "The Spirit in the Candle" gedeg ulgerees sanaa avch zohioson gej unshlaa. Aladdinii shidet denluu, huslliig bieluuldeg chandmani erdene gedeg shig l amidralaas hussenee avch baigaa zaluugiin tuhai yum bailgui dee. 3:14 AM Наранбаяр said... Nasand hursen hoinoo ulger unshij uzehed sonin baidag bololtoi. Utga zohiol sudlaach nariin huvid ch ih l sonin bololtoi. Erdene nuugdaj baina l gesen ug. Aladdinii magic lamp tai tustei sanagdsan shu. 11:01 AM A.Амарсайхан said... This post has been removed by the author. 9:33 AM A.Амарсайхан said... Гулливерийн аялсан түүхийг багш маань "Хөрөнгөтний нийгмийн ялзралыг шүүмжилсэн зохиол" гэж заасан. Тэгтэл манай ангийн Эрка "Багш аа, та яаж мэдэж байгаа юм?" гэж асууж, энэнээс үүдээд бөөн асуултууд ундарч, бүх хүүхдүүд асуулт тавьж эхэлсэн. Бид шалгаасаар байгаад эцсийн эцэст бид ялж билээ. 9:35 AM Munkhbayar said... dutuu hevlegdsen ulger iin bgaz dee
